Шанаагаа тулан суух Вангогийн хөрөг мэт...
Шанаагаа тулан суух Вангогийн хөрөг мэт Шар өрөөнд ваартай цэцэг бид хоёр
"Шанаагаа тулан суух Вангогийн хөрөг мэт..." цааш унших »
Яруу найргийн гэгээн сүмд мөнхөд бадамлах хүмүүн зул
Түүний шүлгүүд хэзээд байгал эхийн ариун сайхны дуулал болон мөнхөрч байдаг. Уолт Уйтмэн өвсний хэлийг сурч гэмээнэ Д. Нямсүрэн өвсөнд өөрийнх нь хэлийг заан өгч өвс ногооны хэл зүйг бүтээсэн гайхамшигтай яруу найрагч юм. Манай уламжлалт яруу найраг хэмээн цээжээ дэлддэг намбагүй өвгөцүүлийн дэргэд хүн байх, оршихуйг жинхэнэ утгаар нь мэдрүүлж чадсан эгэл даруухан хөдөөний хүмүүн тэрбээр уламжлалт яруу найргийн үндсэн дээр урган төлжсөн томоос том, тодоос тод агч мод билээ.
"Яруу найргийн гэгээн сүмд мөнхөд бадамлах хүмүүн зул" цааш унших »
Мөнгөн үеийн яруу найргийн гайхамшигт од
Александр Блок. Түүний нэрийг сонсоогүй Монгол хүн ховор биз.
"Мөнгөн үеийн яруу найргийн гайхамшигт од" цааш унших »
"Саран чимээ" номын тухай
Тэрээр зүглэх ёстой зүгтээ зүглэж чадлаа "Саран чимээ" номын өмнөтгөл
""Саран чимээ" номын тухай" цааш унших »
Бурханыг хүлээхүй
Сэмюэль Беккет Ирландын Дублин хотын ойролцоох форксрок хэмээх жижигхэн хотод 1906 оны 4-р сарын 13-нд төржээ.
"Бурханыг хүлээхүй" цааш унших »
Заавал үзээрэй.

Өвс татна. Цавуу үнэрлэнэ
Монголын шинэ үеийн яруу найргийг амьд цонх болсон энэ яруу найрагчийг би хайрлан хүндэлдэг юм. Түүний шүлгүүд олон нийтэд элдвээр хэлэгдэж зарим нь өндийтөл магтаж зарим нь өлбийтөл муулж асан тэр үед ч гэсэн сайхан найрагтаа үнэнч байж, хоосон орон зайд гэнэт л үер мэт дахин урсан орж ирсэн. Хүүхэд шиг гэнэн ааштай хэрнээ хэрсүү өвгөн шиг сүрхий хэллэгтэй ганц амьд яруу найрагч БААТАРЫН ГАЛСАНСҮХ.
"Өвс татна. Цавуу үнэрлэнэ" цааш унших »
Энтрактын оршуулга
1. Энэ шувуудын далавч дандаа л
"Энтрактын оршуулга" цааш унших »
Эзра Паундын хамгийн дуртай дуу

Эзра Паундад зориулав

Ай уулнаа гэрлийн тэмтрүүлт саран хоноглоход хонхон цэцгүүд

Авиа өгөх тэнгэрийн зүг нисэх мэт гайхалтай ертөнц амгалан уу?

Гайхалтай ертөнц амгалан…авиа өгөх тэнгэрийн зүг нисээд л

Ай уулнаа амгаланг эрэгч бясалган суухад гэрэл цацарч хонх дуугараад

Өвгөн модод бөгтийх тусам үндэс улам чангараад, өнөөдрийг

Үргэлжлүүлэх гэж маргаашийг зохион бүтээсэн оюун ухаан

Ай уулнаа сарыг үзэхээр мөнхийн мананг тэмтрээд

Айлын гадаа ирэхэд хавар болчих шиг баялаг амьдрал

(Нийт: 113)
Powered by BBlog