2009-09-11 18:02:50
Эгц дээш нь сүндэлэсэн их усан давалгаанд
Эргийн хадан хавцлууд хацраа тас алгадуулна
Үймэх бараан үүлс нарны гэрлийг сорох
Үл мэдэх тэнгисийн үнэр надад танил
Цагийн зүү хөшсөн мэт зогсоход
Цахлай шувуудын дуу хана цууртал доргионо
Хөнжил дотроо ороод хөдлөж чадалгүй эвшээлгэхэд
Хөөсрөх тэнгисийн ус амаар дүүрээд галгиулна


Сэтгэгдэлүүд:
Jil buhen nisej ochih bolno
HEn ch ul medeh ter saaral shuvuu
Heden udruur tend gudain zogsoh bolno.
Jil buhen nisej ochih bolno
HEn ch ul medeh ter saaral shuvuu
Heden udruur tend gudain zogsoh bolno.
Я.Баяраагаас иш татав.
Сэтгэгдэл үлдээх: