Цаг хугацаа

                       Цаг хугацаа                      

 

 

 

                                                            Хайрт ах А.Мөнхчулууны гэгээн дурсгалд...

 

 

  1. А дээр нэмэх нь санаашрал

Алгаа хавсрах шиг гэнэн одоо цаг

Алга болоочид гэрэлгүй хонгилийн хаа нэгтээ

Аз жаргалыг хавар шиг л хүлээн суугаа даа

Эрх дураараа салхи шиг хийсэхэд

Э-гээс хасах нь цаг хугацаа

Хэнд ч хамааралгүй амьдрана гэдэг

Хэцүү ойлголт бид бүхний

Хэм хэмжээг тодорхойлоход

Ж-г хоосонтой үржүүлэх нь ганцаардлыг хуваахтай

(Хэрэг дээрээ адилгүй ч бүгд ингэж боддог)

Жигтэй адилхан гэж зөрүүдлэх, өнгөрсөн

Ирээдүйгээ төсөөлөх ганц хормын дараа

Ирж буцсан хүмүүсийн тоон утгыг олохгүй                     

 

  1. Цаг хугацаа сонингийн хайчилбарууд

Цааш хийж хадгалсан охины өхөөрдөм инээмсэглэл

Мартагдсан дурсамжууд хөдөлгөөнтэй хөдөлгөөнгүй гудамжаар

Маргаашийн тухай хөгжилтэй яриатай хамт гишгэгдэх

Цаг хугацаа цаг агаарын мэдээ

Цантсан цонхон дээр нэрээ бичих өвлийн

Хөвөнтэй өмдний цаанаас халуунаар төөнөх бэлгийн

Хөвчийг нь тасдах шиг өвдөлт  мэдрэгдэх

Цаг хугацаа эмнэлгийн өрөө

Цагаан халаадтай сувилагчийн гараас амсах

Халуун тариа хүйтэн цайны өнгө шиг

Хамаг зүйл тунгалаг харагдах

Цаг хугацаа оршуулгын газар

Хайртдаа хэлж амжаагүй үгээ залгиад

Хамгийн сүүлчийн удаа зүрхний цохилтоо сонсоод

Хар үүрээр нисэх одоход тэнгэр угтах

Цаг хугацаа...                                                                      2009.09.09

Сэтгэгдэлүүд:

1. Эзра Паунд | 2009-09-13 16:46:48
Цаг хугацаа







Хайрт ах А.Мөнхчулууны гэгээн дурсгалд...





А дээр нэмэх нь санаашрал
Алгаа хавсрах шиг гэнэн одоо цаг

Алга болоочид гэрэлгүй хонгилийн хаа нэгтээ

Аз жаргалыг хавар шиг л хүлээн суугаа даа

Эрх дураараа салхи шиг хийсэхэд

Э-гээс хасах нь цаг хугацаа

Хэнд ч хамааралгүй амьдрана гэдэг


Хэцүү ойлголт бид бүхний

Хэм хэмжээг тодорхойлоход

Ж-г хоосонтой үржүүлэх нь ганцаардлыг хуваахтай

(Хэрэг дээрээ адилгүй ч бүгд ингэж боддог)

Жигтэй адилхан гэж зөрүүдлэх, өнгөрсөн

Ирээдүйгээ төсөөлөх ганц хормын дараа

Ирж буцсан хүмүүсийн тоон утгыг олохгүй



Цаг хугацаа сонингийн хайчилбарууд
Цааш хийж хадгалсан охины өхөөрдөм инээмсэглэл

Мартагдсан дурсамжууд хөдөлгөөнтэй хөдөлгөөнгүй гудамжаар

Маргаашийн тухай хөгжилтэй яриатай хамт гишгэгдэх

Цаг хугацаа цаг агаарын мэдээ

Цантсан цонхон дээр нэрээ бичих өвлийн

Хөвөнтэй өмдний цаанаас халуунаар төөнөх бэлгийн

Хөвчийг нь тасдах шиг өвдөлт мэдрэгдэх

Цаг хугацаа эмнэлгийн өрөө

Цагаан халаадтай сувилагчийн гараас амсах

Халуун тариа хүйтэн цайны өнгө шиг

Хамаг зүйл тунгалаг харагдах

Цаг хугацаа оршуулгын газар

Хайртдаа хэлж амжаагүй үгээ залгиад

Хамгийн сүүлчийн удаа зүрхний цохилтоо сонсоод

Хар үүрээр нисэх одоход тэнгэр угтах

Цаг хугацаа... 2009.09.09
2. Б.Цэцэнсод | 2009-09-13 17:21:48
saihan shuleg bna andaa...
3. ezra pound (зочин) | 2009-09-14 11:50:43
bayarlalaa nadad ch tegj l sanagdaad bgaam
4. oldoshaksli | 2009-09-14 12:17:18
Хар үүрээр нисэх одоход тэнгэр угтах































Цаг хугацаа...
5. oldoshaksli | 2009-09-14 12:18:08
Ингэж хэлбэрдвэл сак харагдах юм байна. ДАА. Уг нь.
6. megaduta (зочин) | 2009-09-16 15:29:50
... unshlaa ...
aa tiim, nanjid bid 2 unshlaa ...
7. EZRA (зочин) | 2009-09-18 12:46:04
TEED YASAN TAALAGDAW UU
8. Hoyr_hun | 2009-09-18 14:52:31
ai and mini taalagdalgui yahav!
9. ezra (зочин) | 2009-09-18 16:18:12
bayarlalaa and mnin
10. chimgeeitgel | 2009-09-20 17:34:13
humuus yasan avyastai ym be hehe
11. Арима | 2009-09-21 19:24:27
уншлаа сайхан санагдлаа улам сайн бичээрэй
12. ezra pound (зочин) | 2009-09-23 09:42:16
tegnee hehe
13. bataa123 | 2009-09-23 09:49:46
сонирхолтой гоё болжээ
14. ezra pound (зочин) | 2009-09-24 10:01:46
bayarlalaa bataa123
15. Б.Баясгалан | 2009-09-24 11:07:54
yooy yostoi galzuu shuleg baina... uneheer tseneg avlaa... setgel neg l saihan bolchihloo
16. oldoshaksli | 2009-09-24 11:11:17
мартсанаас нокиагийн бүдүүн оролттой цэцэглэгч байна уу?
хаха
17. bolorka83 | 2009-09-24 11:18:38
hehe unshaad garlaa , taalagdsan uu hhm zugeer yum bn aa , hehe
18. ezra pound (зочин) | 2009-09-24 12:19:03
bgaa sh dee bayaraa irj awaach
19. ollie | 2009-09-24 13:00:51
Цаг хугацаа оршуулгын газар

таалагдлаа.
20. ezra pound (зочин) | 2009-09-24 18:06:21
UNEN UG SHUU GEJ BI UURUU BODOJ SUUNA DA HEHEHE
21. Эмбий | 2009-09-29 14:53:42
уншчихаад салхи татуулаад гараад гүйчихлээ шүү
22. osohoooch | 2009-10-06 09:36:19
Алгаа хавсрах шиг гэнэн одоо цаг
Яагаад ч юм энэ мөр бүүр нэг сайхан санагдав. Баярлалаа Эзра ахаа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog