“Ялангуяа гэдэг үг яруу найрагт байх ёсгүй” гэж Дамбын Төрбат нэгэнтээ хэлэхэд би дэргэд нь байсан санагдана. Тэгээд “Төрийн шагналтай” энэ “том хүний”, “гарцаагүй үнэн” үгийн хариуд хэдэн зүйлийг хэлмээр санагдлаа. Тухайн үеийн /1980-аад оны яруу найрагчдын бүтээлийг/ яруу найргийг ойшоон үздэггүйнхээ гайд ямар үг “моодонд”орж, ялангуяа ямар шүлэг нийтэд хүрч байсныг би мэдэхгүй л дээ.
Шүлэг яруу найрагт ямар үг байж болох болохгүй талаар маргаан хаа сайгүй өрнөж байж л дээ. Наад зах нь гэхэд л Аристотелийн туурвил зүйд яруу найргийн цэвэр тунгалаг шинжийн тухай өгүүлдэг. Энэ нь уран санаанаас гадна яруу найрагт үг хичнээн чухал болохыг анх түрүүнд дэвшүүлсэн санаа болов уу? Ер нь уран зохиол үгийн урлаг учир үг хамгийн чухал гэдэгтэй хэн ч маргахгүй. Тийм дээ дундад зууны үеийн яруу найрагчид, дахин сэргэлтийн үеийн зохиолчид, эртний Тан, Мин улсын яруу найрагчид романтизм, классицизмын үеийн зохиолч бүтээлчид бүгд л уран зохиолыг нэн тэргүүнд үгийн урлагийнх нь хувьд хүндэтгэн үздэг байжээ. Дантегийн “Тэнгэрлэг туульс”, Шато Руставелигийн “Барсан хэвнэгт баатар”, Ли Байгийн гайхалтай тунгалаг шүлгүүд, Байрон, Шелли, Шиллер...гээд хичнээн ч нэр дурдаж болно л доо. Гэхдээ эдний заримынх нь зохиол бүтээлд, зан чанар амьдралынх нь туршлагаас урган гарсан хачин этгээд хэв маяг бүр анхнаасаа тогтчихсон байсан. Тиймдээ ч чухам романтизмын үеэс дээрх маргаан утга зохиол сонирхогч, бичигчдийн явцуухан хүрээнд дэгдэх болсон байна. Английн Ч.Диккенс тухайн үеийнхээ романы хэлийг шинэчлэгч байсныхаа хувьд “Уран зохиол нь бодлоос улбаалж сэтгэл хөдлөлөөр дамжин цаасанд буудаг” хэмээн тодорхойлж байсан бол зарим хэт реалистууд “Уран зохиол бол баримт” гэх ухааны юм ярьж байлаа.
Гэтэл арван есдүгээр зууны сүүл хагаст Францын символистууд хүчтэй түрэн гарсан нь дээрх маргааны гал дээр тос асгасан лугаа болголоо. Энэ үеэс орчин цагийн уран зохиолын шүүмж судлал хөгжсөн билээ. Символистуудын тухайн үедээ хэт чөлөөтэй ил задгай хэрнээ, учир битүүлэг шүлгүүд цаг үеийнхээ барууны ертөнцөд гэрэл гэгээ түгээх шиг болж олон авъяаслаг залуучууд “символист хөдөлгөөнийг” талархан дэмжиж эхэллээ. Тэднийг манлайлагчдийн нэг Ш.Бодлер яруу найрагт хэт чөлөөтэй хандаж “Яруу найраг юу ч байж болно” хэмээсэн тунхагийн шинж чанартай эссе бичсэн нь хуучныг баримтлагчдын дургүйцлийг төрүүлж цаашдаа 100 жил маргалдах их сэдвийг хөндсөн билээ.
Үүний дараа Францын символистуудыг шууд залгамжилсан модернист урсгалын төлөөлөгчид Америк болон Европын хооронд соёлын гүүр босгож Барууны ертөнцийг тэр чигт нь үл ойлгогдох, учир битүүлэг хэрнээ мансууруулах чадалтай, шидтэй ч гэмээр юм уу яруу нàéраг, уран зохиолын нөлөөлөд бүрнээ автуулж чадсан. Тэр үед зохиол бүтээлээрээ байлдан дагуулж оюун санааны удирдагч болж чадсан Ж.Жойс, Эзра Паунд, Томас Элиот зэрэг зохиолчид яруу найраг уран зохиолын нийгэмд үзүүлэх нэр нөлөө хийгээд хүн төрлөхтний бий болгосон ололт, соёл иргэншлийн хувьд хамгийн гайхамшигтай нь хэмээн тунхаглаж ялангуяа яруу найргийг олон нийтийн хэрэгцээ шаардлагаас хальж тусгай цөөн тооны боловсролтой, мэдрэмжтэй хүмүүсийн урлаг хэмээн тодорхойлж байлаа.
Тэгэхээр дээрх эрхмүүдийн шүлгүүдэд “Ялангуяа” гэх онцолсон угтвар үг байтугай “Талангуяа” “Мялангуяа” гэх мэтийн зохиомол хэрнээ тухайн шүлгийн нэгэн хэсэн болж чадсан, утга дүйх өөр үгээр орлуулах юм уу, ерөөсөө аваад хаячихаж боломгүй хэлбэрийн болоод утга санааны шинэчлэлүүд тоймгүй олон байдаг. Манай Монголын яруу найргийн ертөнцөд хүч түрэн гарч ирж байгаа олон авъяаслаг залуучуудыг энд дурдаж болно.
Ялангуяа тэдний дундаас М. Хангал гэдэг залуугийн шүлгүүд энгийн хар яриан хүүрнэлээс эхлээд, эвтэйхэн холбоод зүйчихсэн салангид үгсээр бүрдсэн íü олонòîé.
Сэдэвтэйгээ наалдуулж ярихад Хангалын шүлгүүдэд “ялангуяа” гэдэг үг байсгээд л дайралдана. Гэхдээ тэр нь шүлгийг чимж, тэр шүгийнх нь амин сүнс болж чадаж байгаад учир бий. Хангалын шүлгээс иш татаж болох ч уншигч та өөрөө “Бороо орохын өмнөх өдөр” хэмээх ном- www.megaduta.blog.banjig.net хаягаар орж үзвэл илүү амттай байх болов уу?/
Мэдээж Ядамсүрэнгийн Баяраа. Увс нутгийн энэ залуугийн шүлгүүд Увñ нуур шигээ давслаг хэрнээ өөрийнх нь хамгийн ихээр дурлан иддэг “Али баба "шиг амтлаг” ямарсайндаа л
Яаж би алибаба шиг зөв дугуй хэлбэртэй болох вэ?
Яаж би алибаба шиг зөөлөн чихэрлэг амттай болох вэ? хэмээн хотын гудамжаар үглэн тэнэгтэх вэ дээ. Баяраагийн шүлгээс яруу найргийн үгийн тухай асуулт асуух юм уу энэ сэдэвтэй уялдуулсан ургуулан бодолт огтоос хэрэггүй. Тэгж гэмээ нь түүний шүлгийг хувцсыг нь тайлаад галд шатаасантай адил юм болно. Нутгийн өвөртөц аялгатай зарим нэг шүлгүүдээс нь утга эс ойлгогдох ч нэг их тийм гэхийн аргагүй эмзэглэл, баяр гуниг төрдөг юм. /Баяраагийн шүлгээс иш татаж болох ч уншигч та өөрөө “Нэг урлаг” хэмээх ном- www.hargana.blog.banjig.net хаягаар орж үзвэл илүү амттай байх болов уу?/
Энэ мэтчилэн олон залуучууд Д.Төрбатийн цэцэрхэлийг баллуурдсаар байна. Хэдийгээр эрхэм хүмүүний үг нэг их хүчтэй тунхаглал биш ч гэлээ бидний үеийн зарим залуучууд, за томоор ярьхад дүү нар маань дээрх үгийг амьдралын туршдаа мөрдөх мөрдлөг болгочихвол яанаа. Хар ярианыхаа цөөхөн үгээр яруу найргийг туурвисаар бид дуусах уу. Эсвэл жинхэнэ Монгол шүлэг гээд л хөдөө айлын гадаах орчин араг савар ааруул ээзгийгээ бичсээр төгсөх үү? Эцэст нь хэлэхэд яруу найрагт ямарч үг байж болно. Хамгийн гол нь тухайн үг яруу найрагтаа илэрхийлэл болж чадахуйц бие даасан, мөн байраа зөв эзэлсэн байх нь чухал. Энэ л яруу найргийн шалгуур гэж би үздэг. Бусдаар яруу найрагт ямар үг байж болох болохгүйдээ учир багаа юм биш.
Олон авъяаслаг залуучуудыг огтор бакалны түрийнээс дээш гараагүй байхад нь магтаалаар хахааж алсан манай үеийн сэхээтэн хэмээн өөрийгөө боддог улсууд, зусардаж долгиносон бацаанууд нь архи зөөж гүйдэг зуслагийн ногоон байшингаасаа цааш харж амьдраасай. Мөнгө нэр хүнд л тэдэнд хэрэгтэй гэхээс Монголын уран зохиолын ирээдүй огт хамаагүй шүү дээ.


Сэтгэгдэлүүд:
Ядахнаа өвс ч байхгүй навчис ч байхгүй
Ялангуяа намар ч биш зун ч биш байхад
Яаж ч надад хөгжилтэй санагдахав дээ
гэчүүл яажийна?
гоё бичжээ Эзра. таалагдлаа.
Найрагчидтай бол найргийн хэлээр ярина.
Ялангуяа том дүнгэнүүрт нь бүр ч дургүй
Яргачинд би дургүй
Ялангуяа яруу найрагч үг тамлахад бүр дургүй
хэрэгтэй л үг байгааз дээ? Сайхан л тодотгоод өгч байна даг.
Зүгээр л хүлээхээс өөрийг би эс хийв...
Яасан ч халуунаар төөнөнө вэ?
Ялангуяа зүрхэн тушаа
гэдэг шүлэг үү хэхэ
/Эзрагийн үзэл бодлыг дэмжиж хүч нэмэх зорилготой мөртүүд/
Ямар ч уйтгартай оройв дээ
Ядахнаа өвс ч байхгүй навчис ч байхгүй
Ялангуяа намар ч биш зун ч биш байхад
Яаж ч надад хөгжилтэй санагдахав дээ
Ялаанд би дургүй
Ялангуяа том дүнгэнүүрт нь бүр ч дургүй
Яргачинд би дургүй
Ялангуяа яруу найрагч үг тамлахад бүр дургүй
Зүрхэн дэх амар амгалангийн ойд дурлалын түймэр дэгдэв
Зүгээр л хүлээхээс өөрийг би эс хийв...
Яасан ч халуунаар төөнөнө вэ?
Ялангуяа зүрхэн тушаа
За яаж байна эзра хэхэ
Ялангуяа зүрхэн тушаа... зүрхэн тушаа
ингэвэл арай л хэмнэлтэй муу хэхэ
Хэврэг биеэ орхин тэнгэр зүглэн одох
Яруухан сүнс билээ би
Сэтгэгдэл үлдээх: