Танай ажлын гадаа нэг мод байдаг
Танимхайран мэндлээд тэр модноос асуулаа
“У-гийн явсан замаар явган шороо босжээ
Учир нь би түүний мөрийг олж харсангүй”
Ихэмсэг тайвнаар мөчрөө бөхийлгөх мод
“Ирсэн зам чинь түүний мөрийг баллажээ
Ийшээ ирэх чамд тодорхой зорилго алга” гэлээ.
***
Номын хуудсууд салхинд сөхөгдөж
Нойрмоглон хэвтэхдээ санаа алдах чинь
Бурхад дурлам гоо бүсгүйд
Бусдаас илүү татагдсаных болов уу?
***
Нүд чинь цэнхэр юм. Далай л чам шиг
Нүүх үүлсийг уснаа хувилгаж
Өнгө оруулах чадвартай билээ л...
***
Надад үлдсэн дурсамжуудыг
Нүднээс минь арчаад хаячихсан
Зүрхээ дэрлээд унтлаа ч
Зүүдлэгдэлгүй удсан хайр минь
Өмнө чинь би загалмайн дүртэй
Өлгүүртэй хувцас шиг чимээгүй зогсоно
Сэлж барамгүй далайн тэртээх
Сэрүүхэн амьгал чамаас ирнэ.
***
Үл үзэгдэх хөнгөн далавчныхаа
Үнэт өдийг зулгаан шидлээ
Хоосон шүүгээ мэт тархиа онгичоод
Хонгор чинийхээ нэрийг олсонгүй
Далайн давалгаа чиний нэрийг
Дахиад надад шивнэх болов уу?
Цайрах үүлсээс шиврэх бороо
Цонхон дээр нэрийг чинь бичих болов уу?
***
Нисэх шувуудын дор зогсоод
Нэрийг чинь хэлж амжихгүй юм
Аажмаар санаа алдаад амьсгаадан зогсдог зүрх шиг
Ахуйн жижиг ойлголтууд амандах хараалыг барах юм
Элдэв санаа цонхон дээр бичих үгс шиг
Эргэн тодрохгүй замхран арилахад
Эндээс бид юуг эрж, юуг олох гэж
Ингэтлээ удаан дэмий сууна вэ?


Сэтгэгдэлүүд:
Танимхайран мэндлээд тэр модноос асуулаа
“У-гийн явсан замаар явган шороо босжээ
Учир нь би түүний мөрийг олж харсангүй”
Ихэмсэг тайвнаар мөчрөө бөхийлгөх мод
“Ирсэн зам чинь түүний мөрийг баллажээ
Ийшээ ирэх чамд тодорхой зорилго алга” гэлээ.
***
Номын хуудсууд салхинд сөхөгдөж
Нойрмоглон хэвтэхдээ санаа алдах чинь
Бурхад дурлам гоо бүсгүйд
Бусдаас илүү татагдсаных болов уу?
***
Нүд чинь цэнхэр юм. Далай л чам шиг
Нүүх үүлсийг уснаа хувилгаж
Өнгө оруулах чадвартай билээ л...
***
Надад үлдсэн дурсамжуудыг
Нүднээс минь арчаад хаячихсан
Зүрхээ дэрлээд унтлаа ч
Зүүдлэгдэлгүй удсан хайр минь
Өмнө чинь би загалмайн дүртэй
Өлгүүртэй хувцас шиг чимээгүй зогсоно
Сэлж барамгүй далайн тэртээх
Сэрүүхэн амьгал чамаас ирнэ.
***
Үл үзэгдэх хөнгөн далавчныхаа
Үнэт өдийг зулгаан шидлээ
Хоосон шүүгээ мэт тархиа онгичоод
Хонгор чинийхээ нэрийг олсонгүй
Далайн давалгаа чиний нэрийг
Дахиад надад шивнэх болов уу?
Цайрах үүлсээс шиврэх бороо
Цонхон дээр нэрийг чинь бичих болов уу?
***
Нисэх шувуудын дор зогсоод
Нэрийг чинь хэлж амжихгүй юм
Аажмаар санаа алдаад амьсгаадан зогсдог зүрх шиг
Ахуйн жижиг ойлголтууд амандах хараалыг барах юм
Элдэв санаа цонхон дээр бичих үгс шиг
Эргэн тодрохгүй замхран арилахад
Эндээс бид юуг эрж, юуг олох гэж
Ингэтлээ удаан дэмий сууна вэ?
mia-d bayarlalaa
гэдэг утга майр гоё санагдлаа.
Өмнө чинь би загалмайн дүртэй
Өлгүүртэй хувцас шиг чимээгүй зогсоно
гэдэг хоёр мөр бас илүү таалагдав.
Сэтгэгдэл үлдээх: