Өглөөний дууч

Дээвэр дээр минь суусан хэрээ үүрээр гуаглах нь

Леннон, Леннон, Леннон, Леннон, Леннон

Хуучин муу байшингийн эсрэг талын

Хүн явдаггүй нарийхан гудамжинд Жон амьдардаг

Өдөр шөнөгүй гитараа балбахад нь

Өвгөн Пабло үнэхээр дургүй

Дээврийн хэрээ л түүний хөгжмөнд

Дэм өгч орилох нь залхуутай

Дээвэр дээр минь суусан хэрээ шөнөөр гуаглах нь

Леннон, Леннон, Леннон, Леннон, Леннон

Хуучин муу байшингийн эсрэг талын

Гэрэлтэй ганц цонх Мэри эмээгийнх

Хүйтэн салхи хаалгаар сэвэлзэвч

Хүүгээ хүлээж чимээ чагнана

Хүнгүй гудамжинд хөгжим эгшиглэхэд

Харанхуйг гийгүүлж наран мандана

Дээврийн хэрээ  л Жоны хөгжмөнд

Дэм өгч гуаглах нь

Леннон, Леннон, Леннон, Леннон, Леннон

Өвгөн Пабло чихээ таглана

Мэри эмээ хөлөө товшино.               

Сэтгэгдэлүүд:

1. Б.Баясгалан | 2009-10-26 15:43:58
хэхэ... тун сонин шүлэг байна. хэрээ ленон ленон гэж орилох болов уу... өөр шувуу бол магадгүй л юм, гэхдээ хэрээ ленон гэж орилохгүй байхаа. яадгийм бол?... Цаадах чинь Эдгар по Эдгар по гэж орилох нь л илүү үнэмшилтэй байх... Леноныг бол шар шувуу мувуу, өөр юу ч байдгийн ганц нэг турлиах, магадгүй цахлай ч юм уу... сүүлийн хоёр нь гэхдээ хэрээний садангууд юм байна ш дээ. хэхэ. за за, хэрээ ленон гэж орилж болох юм шиг байна аа...
дээхэн нэг кино үзсийм. Сэлинжерийн Catcher in the Rye-ийг Ленноны үхэлтэй холбож, сүлжиж хийсэн үнэн тасархай кино... Алуурчин залуу бол Сэлинжерийн романы үзэл санааг мөрдөгч... тэгээд л тэр зарчим нь хөтөлсөөр байгаад мань хүнийг Ленноныг алах ёстой гэсэн дүгнэлтэнд хүргэж байгаа юм... Яаая...
2. үйтэн | 2009-10-26 15:48:36
мэдэхгүйм даа
3. Hoyr_hun | 2009-10-26 16:17:37
Галсансүх будаа гэж ам бардам дуугарав.
4. ezra pound (зочин) | 2009-10-26 16:29:12
bayasad chi nadad urjnan yarij bn
hoyor hund galsaa yagaa we gahain haniad tusaa wu hahahhhh
5. oldoshaksli | 2009-10-26 16:31:02
хААКС
хААКС
хААКС
хААКСЛИ
гЭЖ ХАГШДАГ ЮМ
даа
6. ezra pound (зочин) | 2009-10-26 17:07:43
chi buu dawarmoi
7. oldoshaksli | 2009-10-27 12:23:04
aguumoo
8. ezra pound (зочин) | 2009-10-27 14:23:36
bi wu hehehehehe
9. ezra pound (зочин) | 2009-10-27 14:24:03
bi wu hehehehehe

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog